Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов
2024-01-22 10:04:15
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай элч, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дэд дарга Шэнь Юе-Юе Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын ерөнхийлөгч Феликс Атойн Цесекеди Циломбогийн урилгаар, нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов. 21-нд ерөнхийлөгч Феликс Атойн Цесекеди Циломбо тусгай элч Шэнь Юе-Юетэй уулзав.

Шэнь Юе-Юе дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг Конгын ерөнхийлөгчид уламжлаад, Хятад болон Ардчилсан Конгын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн төлөө чармайж, язгуур ашиг сонирхлоо харилцан тууштай дэмжиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр ард түмний найрсаг үйлсийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна. "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт, Хятад Африкийн форумын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бат бөх, эрч хүчтэй болгоход бэлэн байна гэв.
Феликс Атойн Цесекеди Циломбо, нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, уул уурхайн салбарт Хятад улстай гүнзгий хамтран ажиллаж, хоёр талын харилцааг өндөр түвшинд гаргахад Ардчилсан Конго улс бэлэн байна гэв.