НАТО хүйтэн дайны ирмэгт байгааг цэргийн сургуулилт харуулж байна гэв
2024-01-22 09:48:14
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар өчигдөр /1 дүгээр сарын 21/ ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Александр Грушко хэлэхдээ, НАТО Европын олон газарт “Туушай хамгаалагч 2024” хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөжээ. Энэ нь НАТО эцсийн эцэстээ эргэлт буцалтгүйгээр хүйтэн дайны байдалд очсоныг харуулж байна. Цэргийн сургуулилт нь  ОХУ руу чиглүүлсэн дайны нэгэн хувилбар юм гэжээ.

Энэ сарын 18-нд НАТО-гийн Европын холбоотны хүчний ерөнхий командлагч Кристофер Каволи, тун удахгүй зохиогдох “Тууштай хамгаалагч 2024” цэргийн сургуулилт бол “НАТО-ийн сүүлийн хэдэн арван жилд хийж буй хамгийн өргөн хүрээтэй цэргийн сургуулилт, 31 орны 90 мянган цэрэг дайчид оролцоно гэж мэдэгджээ.


Уртнасан