Иран, Пакистан харилцаагаа сайжруулахад Хятад улс дэмжинэ
2024-01-22 16:34:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр /1 сарын 22-нд/ хэвлэлийн бага хурал хийлгэж, Иран, Пакистанын асуудлаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятад улс Иран, Пакистан улсуудтай нягт харилцаатай байна. Иран, Пакистан хоёр улс бол Хятадын найрсаг хөрш, Хятадын сайн найз нөхөд гэдгийг онцолъё. Бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлын төлөө Хятад улс хичээж ирсэн. Иймд Иран, Пакистан улсууд санал зөрөлдөөнөө яриа хэлцлээр шийдвэрлэхийг дэмжинэ. Тэдний шаардлагад тулгуурлаж, хоёр орны харилцааг сайжруулахад идэвхтэй, бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.