ХТРТ-ийн гала тоглолт өргөн агуулгатай болно
2024-01-22 10:02:26
Share
Share this with Close
youtube WeChat

Цагаан сар дөхөж, хүмүүс догдлон хүлээж байна. Хятадын Төв Радио Телевиз өчигдөр хаврын баярт зориулсан гала тоглолтын хоёр дахь бэлтгэл сургуулилтыг амжилттай хийв. Тоглолтыг Ляонин мужийн Шэньян, Хунань мужийн Чанша, Шааньси мужийн Ши-ань, Шиньжяны Кашгарын үзүүлбэрүүд Бээжинд үндсэн хөтөлбөрт нийлж хамтарсан бэлтгэл хийв. Гала тоглолтын баяр баясгалан, өлзий дэмбэрэлтэй өнгө аяс нь хөгжлийн шинэ замаар замнаж буй эх орны олон газрын шинэ төрхийг харуулж байна.

Жил бүр зохион байгуулдаг уламжлал болсон гала тоглолт дөрвөн мужийн үзүүлбэрийн уялдаа холбоог бүрэн илэрхийлж, баялаг агуулгатай сэтгэл хөдөлгөм хөтөлбөрүүд дэлгэцэнд амилж, дэлхийн өнцөг булан бүрт суугаа Хятад хүмүүст хамт сар шинийн баяр хөөр дамжуулах болно.