Беньямин Нетаньяхугийн үг олны эгдүүцлийг хүргэв
2024-01-22 09:51:06
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 20-нд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Палестин улс байгуулахыг зөвшөөрсөн амлалт хэзээ ч өгч байгаагүй. Цаашид Газын зурваст Израиль аюулгүй байдлыг бүх талаар хянана гэв. Энэ үг олны эсэргүүцэлтэй тулгарч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, “хоёр орны төсөл"-ийг эсэргүүцэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Антонио Гутерриш өчигдөр нийгмийн сүлжээнд, “Хоёр орны төсөл”-ийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, Палестины ард түмний улсаа байгуулах эрхийг хөсөрдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Палестины ард түмэн өөрийн улсаа байгуулах эрхтэйг бүх хүн хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.

Их Британийн БХ-ын сайд Грант Шаппс мөн өдөр, Израилийн ерөнхий сайдын хэлсэн үгэнд харамсаж байна. Палестин Израилийн зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх өөр арга зам байхгүй. “хоёр орны төсөл” бол цорын ганц зөв гарц гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. Их Британи энэ арга замыг бүрэн дэмжинэ гэжээ.


Уртнасан