Хятадын хөгжлийг хязгаарлах гэсэн АНУ-ын хүсэл улам ил болж байна
2024-01-22 18:09:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. АНУ-ын Конгрессын хоёр танхим "аюулгүй байдлын заналхийлэл, эрсдэл" гэгч шалтгаар, Швейцарийн технологийн компани ABB-д захидал илгээж, АНУ-ын засгийн газрын байгууллагатай хамтран ажиллаж байхдаа Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн харилцаа холбоотой байсан тухайгаа тайлбарлахыг шаардсан байна. Мөн ABB нь АНУ-ын тэнгисийн боомтуудад Шанхайн Жэнхуа хүнд аж үйлдвэрийн чингэлэгт ашигладаг программ хангамж, технологийг ашигласан тухай дурджээ. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна вэ? гэж Ройтерс агентлагийн сэтгүүлч асуужээ. 

Үүнд Ван Вэньбинь хариулж хэлэхдээ, Америкийн холбогдох улс төрчдийн хардлага улам бүр ноцтой болж байх шиг байна. Америкийн эдгээр улс төрчид яагаад ямар ч нотлох баримтгүйгээр Хятадын холбогдох компаниудыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж буруутгах болов? АНУ-ын үндэсний аюулгүй байдлын заналхийлэл яагаад үргэлж Хятадын олон салбарын тэргүүлэгч компаниудыг чиглэдэг вэ? Хятадын бүтээгдэхүүнд аюул заналхийлэлгүй гэж бусад улс орон үзэж байхад АНУ яагаад Хятадын холбогдох компаниудад хориг тавихыг оролддог бэ? 

Америкийн улс төрчид дүрэм журмыг дагаж мөрдөнө гэж аман дээрээ ярьдаг ч үнэн хэрэгтээ дүрмийг үл тоомсорлож, зөрчдөг. Шударга өрсөлдөөний тухай ярьдаг ч үнэн хэрэгтээ өрсөлдөгчдөө дарамт шахалт үзүүлж, бусад улс орны хөгжлийн хууль ёсны эрх ашгийг баллахын тулд арга бүхнээ ашигладаг. Иймэрхүү жигшүүрт үйлдлийг олон улсын хамтын нийгэмлэг буруушааж, эсэргүүцэх учиртай гэж Ван Вэньбинь онцолжээ.