Лю Жяньчао Монголын Ардчилсан намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2024-01-22 23:43:29
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 1-р сарын 22-нд ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны газрын сайд Лю Жяньчао Бээжин хотноо Монгол ын Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Лю Жяньчао хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон бол бие биенийхээ чухал хөрш, Хятад улс Хятад Монголын харилцааг стратегийн дээд түвшинд  харсаар ирсэн. Хоёр орны тэргүүн олон удаа уулзаж, Хятад, Монгол хоёр орны хувь заяаны цогц нэгдлийг байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон юм. Энэ жил Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Хятад, Монголын найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хамтаар хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлыг тууштай дэмжиж, хоёр орны эдийн засаг, худалдаа, иргэд соёлын солилцоо, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтын ажил хэрэгч  хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын Коммунист нам, Монголын Ардчилсан нам урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны харилцааг хадгалж, Хятад, Монголын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятадын язгуур ашиг сонирхлын асуудлаар Монголын Ардчилсан намаас үзүүлж буй чухал дэмжлэгийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Хятад улс Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. Шинэ нөхцөл байдалд бид Монголын Ардчилсан намтай бүхий л түвшинд харилцаагаа бататгаж, нам, төрийн удирдлагын туршлага солилцох, харилцан суралцах, залуучууд, эмэгтэйчүүдийн солилцоог эрчимжүүлж, хоёр талын нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг  дэмжихэд бэлэн байна.

Лу.Гүнтөмөр хэлэхдээ, Монгол Хятад хоёр орон бол сайн хөрш, сайн түнш юм. БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн.10 жилийн өмнө Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн түүхэн айлчлал надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хятад улс бол Монгол улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд өнөөгийн байдлаар хоёр орны эдийн засаг худалдаа, боомт, дэд бүтэц, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч байна. Ардчилсан нам Хятадын Коммунист намтай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, Хятадтай найрсаг байх, Нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын дотоод хэрэгт бусад улс хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн тулд Хятадын Коммунист намтай хамтран ажиллаж, нам, улс орныг удирдах туршлага солилцохыг гүнзгийрүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж,  Монгол, Хятадын  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй шат өгсүүлэхэд бэлэн байна.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С. Одонтуяа,  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал нар уулзалтад оролцов.