Хөрсний гулсалтаар 47 хүн сураггүй алга болов
2024-01-22 15:30:48
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 22-ны өглөөний 6 цагийн үед Юньнань мужийн Жаотун хотын Танфан суурингийн Ляншүй тосгонд уулын хөрсний гулсалт болж, 18 байшин дарагдаж, 47 хүн сураггүй болжээ.

Гамшиг болсны дараа Хятад улсын дарга Ши Жиньпин асуудлыг маш яаравчлан, дээд хэмжээнд чухалчилж, аврах ажлыг шуурхай зохион байгуулж, сураггүй болсон хүмүүсийг хайн аварч, хүний амь нас нэмж хохирох бүх эрсдлийг бууруулах заавар өгөв. Түүнчлэн хяналттай, өндөр сэрэмжтэй байж, хайн аврах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, гамшиг давтагдахаас сэргийлэх хэрэгтэй. Амиа алдсан хүмүүсийн ар гэрт үлдсэн хүмүүсийг төвхнүүлэх, гамшигт өртсөн ард олныг нүүлгэн шилжүүлэх ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй гэв. 

Ши Жиньпин онцлохдоо, цагаан сар дөхөж, урин дулаан наашилж байгаа ч өвлийн хүйтэн, цаг агаарын сөрөг үзэгдлийн нөлөө, байгалийн гамшиг, замын осол, үйлдвэрлэлийн осол олонтаа гардаг тул байгууллага, хувь хүмүүс ямагт сэрэмжтэй байж, эрсдэлээс сэргийлж, хариуцлагыг олон талаас нь нарийвчлан тооцож, ажлын гүйцэтгэлийг чухалчлах хэрэгтэй. Олон хүний амь нас хохироох осол гарахаас урьдчилан сэргийлж, ард түмний амь нас, эд хөрөнгийг аюулгүй байлгахад анхаарах хэрэгтэй гэв.