Тангараг өргөх ёслолд Ши Жиньпиний тусгай элч оролцов
2024-01-23 10:17:10
Share
Share this with Close
youtube WeChat

Бүгд Найрамдах Либери улсын засгийн газрын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай элч, УТЗЗ-ийн БХХ-ны дэд дарга Баатар өчигдөр /22-нд/ Либерийн нийслэл Монрови хотод ерөнхийлөгч Жосеф Нюмах Боакайн тангараг өргөх ёслолд оролцов. Жосеф Нюмах Боакай уржигдар /21-нд/ Монрови хотод тусгай элч Баатарыг хүлээн авч уулзжээ.

Тусгай элч Баатар Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг Жосеф Нюмах Бокайд уламжлав. Мөн тэрээр, Хятад Либерийн харилцааг хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилж, Либери улстай хамтран харилцан ойлголцлоо бэхжүүлж, олон салбарт ойр хамтран ажиллаж, Хятад Либерийн иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг ахиулж, шинэ үр дүнд хүргэхэд бэлэн байна гэв.

Тангараг өргөх ёслолд нь  Ши Жиньпин дарга тусгай элч илгээсэнд ерөнхийлөгч Жосеф Нюмах Боакай чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж, дэд бүтэц байгуулах, мэргэжилтэн бэлтгэхэд гүнзгий хамтран ажиллаж, хоёр орны харилцааг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.