Шиньжяны Аксуд 7.1 магнитут хүчтэй газар хөдөлжээ
2024-01-23 09:54:21
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 23-ны шөнө 2 цаг 09 минутад Шиньжяны Аксу бүсийн Учитурпан сяньд 7.1 магнитут хүчтэй газар хөдөлснийг Хятадын газар хөдлөлт судлалын станц албан ёсоор хэмжиж тогтоов. Хойд өргөрөгийн 41.26 градус, зүүн уртрагийн 78.63 градус, гадаргуугаас 22 км гүнд газар хөдлөлтийн голомт байсан бөгөөд газар хөдлөлтийн төв хэсэг нь Учитурпан сяний Ямансу Киргиз үндэстний суурингийн нутагт байжээ. Өндөр уулстай, газар хөдлөлтийн голомтоос 5 км зайтай энэ бүс далайн түвшнээс 3048 метр өргөгдсөн  өндөрлөг газар бөгөөд хүн ам сийрэг. Аксу бүс, Кизилсугийн Киргиз үндэстний өөртөө засах жөү, Кашгарын бүс нутагт хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Өнөө өглөөний 6 цагийн байдлаар, газар хөдлөлтийн голомтоос 26 км зайтай Кизилсугийн Киргиз үндэстний өөртөө засах жөүгийн Акчи сяний Кулансарк сууринд 3 хүн бэртэж, тэднийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэн эмчилж байна. Учитурпан сяньд хүний амь нас хохирсон, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна.


Уртнасан