"Хоёр улсын төсөл" бол энх тайван тогтоох цорын ганц зам
2024-01-23 10:07:32
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн ерөнхий сайд Беньямин  Нетаньяху 20-ны өдөр Палестин улс байгуулахыг эсэргүүцсэн үг хэлсэн. Тэрээр, "Палестин улс байгуулахыг зөвшөөрнө" гэсэн амлалт өгөөгүй гэжээ. Үүний хариуд Палестины ерөнхий сайд  Мухаммад Аштие өчигдөр Палестины үндэстний эрхт байгууллагын засгийн газрын ээлжит хуралд хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг Палестин улс байгуулах асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн. Энэхүү зөвшилцлийг бодитой алхам болгож хэрэгжүүлэх, улс байгуулахаа баталгаажуулах хэрэгтэй. Палестин Израилийн мөргөлдөөнийг зогсоох ёстой, Израилийг дэмжиж буй улсууд Израилийн үйл ажиллагааг зогсоох үүрэгтэй гэв.

Нэмж дурдахад Палестины царцаасан татварыг гуравдагч орны мэдэлд байлгахыг Израйль зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулж Мухаммад Аштие, Норвеги энэ асуудалд зуучилж буйд талархал илэрхийлэв.
Палестины асуудлыг шийдвэрлэх цорын ганц зам бол "хоёр улсын төсөл" хэрэгжүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл 1967 оны хилийн дагуу Зүүн Иерусалимаар нийслэл болгож, бүрэн эрхтэй, тусгаар тогтносон Палестин улс байгуулах нь Палестин, Израиль энх тайвнаар зэрэгцэн оршиж, Ойрх Дорнодод өнийн энх тайван тогтоох үндэс суурь болно гэж олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна.