Хөрсний гулсалтын ослоор 20 хүн эндэж 24 хүн сураггүй байна
2024-01-23 18:55:33
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Сурвалжлагч Юньнань мужийн Жаотун хотын "1·22" хөрсний гулсалттай тэмцэх штабаас ойлгосноор, 23-ны өдрийн 14:50 цагийн байдлаар, энэ удаагийн гамшгийн улмаас 20 хүн амиа алдаж, 24 хүн сураггүй алга болсон байна.

Мэдээллийн дагуу, 23-ны 14:50 цагийн байдлаар газар дээр нь 1000 гаруй хүн, 45 эрэлч нохой ажиллаж буй бөгөөд эрэн хайх, аврах ажилд 150 гаруй экскаватор, ачигч, том оврын тээврийн хэрэгсэл болон бусад механик хэрэгслийг дайчлан, 16 түргэний машиныг 113 эмнэлгийн ажилтантай зохион байгуулж, төрөл бүрийн аврах хэрэгсэл, амьдралын баталгаат эд материалын хангалттай дэмжлэг үзүүлж байна.