АНУ Украины арилжаанаас ашиг олж байна
2024-01-23 19:56:04
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өчигдөр, 22-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр хэлсэн үгэндээ, Америк Украиныг "ашигтай арилжааны төсөл" хэмээн үзэж, дундаас нь ашиг олж байна гэж шүүмжилжээ.

Тэрээр, АНУ үндсэндээ цэргийн үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа бөгөөд Украины асуудлыг олон зуун мянган хүний амийг авч одсон дайн гэхээсээ илүүтэй "ашигтай арилжааны төсөл" гэж үзэж байна. Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд саад болж буй гол хүчин зүйл бол АНУ болон барууны орнууд Украиныг үргэлжлүүлэн дэмжиж буй явдал юм, үүний нэг зорилго бол Оросын хүчнийг сулруулах явдал гэжээ.

Оросын хэвлэлд мэдээлснээр, Лавров ийнхүү хэлж байгаа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкений өмнөх мэдэгдэлд хариу өгсөн явдал юм. Өнгөрсөн 12-р сард Блинкен, АНУ-аас Украинд олгосон хөрөнгийн 90 хувийг Украинд зориулж зэвсэг, техник үйлдвэрлэхэд зарцуулж, энэ нь АНУ-д ажлын байр буй болгож, эдийн засагт илүү их өсөлт авчирсан гэж олон нийтэд мэдэгджээ.