Гал зогсоох хэлэлцээрт ахиц гарсан гэж Израилийн радио мэдээлэв
2024-01-23 10:02:49
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн талаас ХАМАС-тай хийж буй гал зогсоох хэлэлцээрт ахиц гарсан гэж 22-нд Израилийн олон нийтийн радио мэдээлэв.

ХАМАС-ын байр суурь өөрчлөгдөж байгаад дүгнэлт хийсний дүнд, хэлэлцээрт “ахиц гарсан" гэж мэдээлжээ. Тус радио Израилийн аюулгүйн албаны ажилтны хэлснээс иш татаж, Израилийн шинээр танилцуулсан төсөлд, Израилийн цэргүүдээс бусад барьцаалагдсан бүх Израиль иргэнийг суллах, урт хугацаагаар гал зогсоох тохиролцоонд хүрэх, Израилийн арми Газын зурвасын хэдэн бүсээс тактикийн шинжтэй гарах, Израилийн шоронд байгаа Палестины "аюулгүй хоригдол”-ыг суллах санал багтсан гэжээ. Израилийн өөр нэгэн ажилтан, “ХАМАС-ын байр суурь өөрчлөгдөж байгааг бид анзаарсан, бид үүнд өөдрөг байна. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй” гэснийг мөн иш татжээ.

Эдгээр саналд ХАМАС мөд хариу өгөх байх гэж Израилийн тал таамаглаж байна. Гэтэл Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотод өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулж байгаа тул ХАМАС-ын хариу хойшлогдож мэднэ гэж радио мэдээлжээ.


Уртнасан