Украины зэвсэглэлийн асуудлаар Аюулгүйн зөвлөл хуралдав
2024-01-23 16:38:52
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 22-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины зэвсэглэл, зэвсгийн эргэлтийн асуудлаар хуралдав. 
НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн дээд комиссарын орлогч Эбо Украины өнөөгийн нөхцөлийн талаар мэдээлэл хийж, зэвсэг шилжүүлэх үйл явц олон улсын хуулийн хүрээнд явах ёстойг онцлов. Тэрээр мөн, Украин байлдаанд кластер сум ашиглаж байгаад санаа зовж байна, мөргөлдөгчид кластер сум ашиглахыг хориглосон конвенцид нэгдэх ёстой гэж уриалав. Кластер сум нь туссан газраа нэг дор олноороо цуварч тэсэрдэг, илүү хор хөнөөлтэй зэвсэг байна.

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Жан Жюнь, Украины хямрал сунжирч, улам ээдрээтэй болсоор байгаад Хятад улс түгшиж байна. Мөргөлдөөн, дайнд ялагч байхгүй. Мөргөлдөгч талууд аль болох шууд харилцаж, хэлэлцээг аажмаар сэргээн, дайныг зогсоох зөвшилцөлд хүрэхийг уриалж байна гэв.