Хүн байгаль зохицон амьдрахуйн өөдрөг өнгө
2024-01-23 10:34:41
Share
Share this with Close
youtube WeChat

Эхлээд нэг тоо дурдъя. Хятад улс 2023 онд 8 сая 333 мянган га талбайг ойжуулж, ойжуулсан талбайдаа мод төдийгүй өвс ургамал тарьж, 190 гаруй га цөлжсөн газрыг нөхөн сэргээжээ. 

Сүүлийн жилүүдэд Хятадад ногоон хөгжлийг дэмжих бодллого  амжилттай хэрэгжиж байгаа. Ялангуяа экологи хамгаалах мега төсөл, зүүн хойд, умард, баруун хойд нутгийн ногоон халхавч ойн төслийг нэрлэж болно. Эдгээр төслийн хүрээнд зүүн хойд нутгийн Хар мөрөн мужаас, баруун хойд нутгийн Шиньжян хүртэл 4480 км сунаж тогтсон, 13 мужийн 4 сая 358 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг ойжуулсан юм. Мөн өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас Өвөр Монгол, Ниншя, Шаньши мужаар урсах Хатан голын булан тохой, Хорчины цөл, Хулан шарга дааган элсэн цөл, Ганьсү мужийн Шиньжян руу нэвтрэх Хэ Си хонгил зэрэг нутгийг ойжуулах ажлыг эхлүүлээд байна. Хятад улс өдгөө үндэсний хэмжээнд 219 цэцэрлэгжсэн хот байгуулжээ. 

Газар унтгийг ойжуулахын зэрэгцээ ойн аж ахуйг сайтар хөгжүүлж ирэв. 2023 оны байдлаар ойн аж ахуйн бүтээгдэхүүн 9.2 их наяд юаньд хүрч, ойн эдийн засаг ХАА-н гурав дахь том бүтээгдэхүүн боллоо. Холбогдох яамны албан тушаалтан хэлэхдээ, -Бид ой шугуйг бизнесийн эргэлтэд оруулах, гэр бүлийн ойн фирм байгуулах, тосгоны ойн аж ахуй хөгжүүлэх, хувьцаа гаргах хэлбэрээр ойн фирм хамтран байгуулахыг дэмжинэ. Эмийн ургамал тариалах, шувууны фирм байгуулах, ойн аялал жуучлал хөгжүүлэх,  амралт сувилалын газар байгуудахыг урамшуулан тэтгэж байна. 

Тухайлбал өнгөрсөн жил Хятад улс таван том үндэсний парк байгуулсан. Үүнд, Хөхнуур мужийн өмнөд нутагт гурван мөрний эх газрын үндэсний парк, Шаньши мужийн Чинлинь нурууны хусны баавгайн үндэсний парк, Зүүн хойд нутгийн барс ирвэсний үндэсний парк, Хайнань мужийн халуун бүсийн шилмүүст ойн үндэсний парк, У И Шань уулны үндэсний парк. Хятад улс экологи хамгаалах бодлого тууштай хэрэгжүүлж Төвөд бөхөн, зүүн хойдын барс ирвэс, Хайнанийн урт гартай сармагчин зэрэг ховор амьтны тоо толгойг нэмэгдүүлэв. Тэрчлэн Панголин, ха буга зэрэг устах шахсан ховор амьтны тоо толгой ахин сэргэж эхэлж байна гэжээ.