Кенийн оюутнуудын төлөөлөлд хариу захидал илгээв
2024-01-23 19:53:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 1-р сарын 17-нд Бээжингийн Зам харилцааны их сургуульд сурч байгаа Кени улсын оюутнууд болон тус сургуулиас төгсөгчдийн төлөөлөлд хариу захидал илгээж, Хятад, Кени болон Хятад Африкийн найрсаг үйлсийн төлөө үргэлжлэн хичээн ажиллахыг хүсэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Кени өнө удаан жилийн найрамдалт харилцаатай. "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах  санаачилгын  нь Хятад Кенийн хөгжил, сэргэн мандалтын үзэл санааны бодит биелэл болж, хоёр орны ард түмний амьдралд нягт холбогдож байна. Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам бол Хятад, Кенийн  “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах санаачилгын хамгийн том төсөл бөгөөд амжилттай жишээ юм гэжээ.

Та бүхнийг мэргэжлээ сайтар эзэмшиж, уламжлалт найрамдлаа хадгалж, хоёр орны хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Хятад Африкийн найрамдлын түүхийг сайн ярьж, Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг чанарын дээд түвшинд бүтээн байгуулахын тулд улам их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэж Ши Жиньпин захидалдаа онцолсон байна. 

Саяхан Бээжингийн Зам харилцааны их сургуульд сурч буй Кенийн оюутнууд болон төгсөгчдийн төлөөлөл Ши Жиньпин даргад захидал илгээж, төмөр замын ашиглалт, менежментийн чиглэлээр Хятадад суралцахаар ирсэндээ маш их баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны найрамдлын гүүр болохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.