Хятад, Узбекистан хоёр орны шинэ эриний бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ
2024-01-24 20:11:59
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 1-р сарын 24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевтэй хэлэлцээ хийв.

Хятад, Узбекистан хоёр орны шинэ эриний бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг илүү өндөр түвшинд ахиулах шийдвэр гаргасныг хоёр тэргүүн зарлажээ.