Гал зогсоохыг олон улс уриалж байна
2024-01-24 14:05:05
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 23-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Палестин Израилийн асуудлаар дээд хэмжээний хурал хийв. Газын зурваст нэн даруй гал зогсоохыг олон улс ахин уриалж, “Хоёр орны төсөл” бол Палестин Израилийн асуудлыг шийдвэрлэх үндсэн гарц юм гэж онцолжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, хүмүүнлэгийн үүднээс нэн даруй гал зогсоох хэрэгтэйг дурдаад, НҮБ-ын шинээр томилогдсон дээд комиссар Сигрид Каагийн ажлыг дэмжиж, Газын зурваст нүүрлэсэн хүмүүнлэгийн хямралыг бууруулах тухай мөргөлдөгч талуудад уриалав. Шинэ дээд комиссар Газын хүмүүнлэгийн үзэл болоод сэргээн босголтын асуудал хариуцах юм байна. Антонио Гутерреш мөн, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Хоёр орны төсөл”-өөс удаа дараа татгалзаж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй гэж нэмж хэлжээ.

Палестин улс байгуулах асуудлыг хойшлуулж болохгүйг Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд хэлж, “Хоёр орны төсөл”-ийг хэрэгжүүлэх бодит арга хэмжээ, цагийн хуваарийг Аюулгүйн зөвлөл боловсруулах хэрэгтэй гэв.

Францын Гадаад харилцааны сайд Стефан Сежурне, нэн даруй гал зогсоож, улс төрийн үйл явцыг сэргээж, “Хоёр улсын төсөл”-ийг хэрэгжүүлэх ёстой гэж уриалжээ. Мөн Алжирын Гадаад харилцааны сайд Ахмед Аттаф, олон улсын хуулийг дагаж мөрдөхийг Израильд ятгахын зэрэгцээ Газын зурвас дахь тэдний цэргийн ажиллагааг зэмлэн буруушаахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.


Уртнасан