Хятадын Төв радио телевиз Науру улсад салбар студиэ нээлээ
2024-01-24 20:03:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Науру хоёр орон дипломат харилцаагаа сэргэсэнтэй холбогдуулан Хятадын Төв радио телевизийн Ялунд суугаа төлөөлөгчийн газар орон нутгийн цагаар 1-р сарын 24-ний өдөр Науругийн ерөнхийлөгчийн ордонд нээлтээ хийлээ. Энэ бол ХТРТ-гийн хилийн чанадад байгуулсан 192 дахь салбар студи юм.

Хятад, Науру хоёр орны засгийн газрын хүлээн зөвшөөрсөн Науру дахь анхны хэвлэл мэдээллийн байгууллага болсны хувьд Науру улсын ерөнхийлөгч Дэвид Ардионы бие төлөөлөгч Жоанна Олсон ёслолд оролцож баяр хүргэв. 

Ёслолын үеэр, Науругийн Хэвлэл мэдээллийн сайд Бенике, Дотоод хэрэг, эрүүл мэнд, аялал жуулчлалын сайд Чармейн Скотти, Хятадын Төв радио телевизийн Ази Номхон далайн төлөөлөгчийн газрын дэд захирал Ли Фэн нар тус тус үг хэлэв. Хоёр тал төлөөлөгчийн газрыг нээж, "Хятадын Төв Радио Телевиз, Науру улсын Хэвлэл мэдээллийн яам хоорондын хамтын ажиллагаа, солилцооны санамж бичиг"-т гарын үсэг зурав.