Науру улс Хятадтай дипломат харилцаа тогтоосон 183 дахь орон боллоо
2024-01-24 20:07:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийж, Хятад, Науру хоёр орон дипломат харилцаагаа сэргээсэн тухай сурвалжлагчийн асуултад хариулав.

Ван Вэньбинь танилцуулахдаа, өнөөдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Хятадад айлчилж буй Науругийн Гадаад хэргийн сайд Анмин нар "БНХАУ болон БННУ-ын хооронд дипломат харилцаагаа сэргээх тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурлаа. Мөн өдрөөс эхлэн хоёр тал элчин сайдын хэмжээний дипломат харилцаагаа сэргээснээр Науру улс Хятадтай дипломат харилцаа тогтоосон 183 дахь орон боллоо.

Хятад, Науру хоёр орон дипломат харилцаагаа сэргээсэн нь БНХАУ-ын засгийн газар бол бүхэл бүтэн Хятад улсыг төлөөлсөн цорын ганц хууль ёсны засгийн газар, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг дахин нотолж байна гэж Ван Вэньбинь хэлжээ. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, Тайваньтай "дипломат" гэгдэх харилцаагаа хадгалж байгаа цөөхөн орнууд бий. Түүхэн чиг хандлагыг зөв таньж, олон улсын хамтын нийгэмлэгийн талд зогсохыг эдгээр улс орнуудад уриалж байна. Хятад улс эдгээр улстай нэг Хятадын зарчмын үндсэн дээр харилцааны шинэ хуудсыг нээхэд бэлэн байна гэжээ.