Гадаад худалдааг бэхжүүлж байна
2024-01-24 11:03:25
Share
Share this with Close
youtube WeChat
 Хятад улс энэ онд гадаад худалдааг бэхжүүлж, өргөтгөх зорилт тавьж байна. Үүний тулд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ бизнес хөгжүүлж,  шинэ технологи ашиглан зах зээлээ сайжруулж, түүгээр дамжуулан гадаад худалдааг бэхжүүлэх зорилттой байна. 

Хятадын цахилгаан авто машин, лити батаре, нарны зай хураагуурын экспорт 2023 онд нэг их наяд юань давсан. Өмнө нь хувцас, тавилга, цахилгаан бараа экспортын голлох бүтээгдэхүүн байсан бол өдгөө нэр төрөл, чанар чансаа өөрчлөгдөж, дээд технологийн эко бүтээгдэхүүн зонхилох болжээ. Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн дэд дарга Жан Вэй хэлэхдээ, өмнө нь бидний гадагш гаргадаг байсан уламжлалт бараа олон улсын зах зээлд зарагдахаа больж байна. Иймд экспортын бүтэц, барааны төрлөө шинэчлэх хэрэгтэй болсон гэв. 

Юмс маш хурдтай өөрчлөгдөж байна. Олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ ч мөн адил. Хятадын компаниуд дэлхийн зах зээлд дээд технологи шингэсэн, ухаалаг, эко бүтээгдэхүүн  гаргаж байна. Эдгээр нь дэлхий нийтийн эрэлт хэрэгцээ болжээ. Супер том дэлгэцтэй, эвхдэг дэлгэцтэй, хэт нимгэн дэлгэцтэй, бичил жижиг зэрэг олон төрлийн зурагт үйлдвэрлэж олон улсад гаргаж эхэлсэн. Инновац шингэсэн эдгээр бүтээгдэхүүн нэгдүгээр сарын 9-нд  Америкийн Лас Вегаст болсон хэрэглээний электрон барааны үзэсгэлэнгээс хэрэглэгчдийн талархал хүлээжээ. 

Хятадын Hisense компанийн олон улсын маркетинг хариуцсан захирал Фан Шю Юй хэлэхдээ,  Хятад улс өмнө нь хямд ажиллах хүч, хямд үнийг давуу талаа болгож экспорт хийдэг байсан. Одоо бол өндөр технологиор бүтсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах болсон гэлээ. Тус компанийн Шижяжуан хот дахь автомашины асар том үйлдвэрт  роботууд зогсоо зайгүй ажиллаж, машин угсарч байна. Мөн эндхийн батарейн үйлдвэр өдөрт 4 сая нарны хавтан гаргаж байна. 

2023 он Хятадын эдийн засагт өөдрөг, өсөлтийн жил байсан. Хил дамнасан цахим худалдааны импорт экспорт 2.38 их наяд юань хүрч 15.6 хувиар нэмэгдсэн. И У хотын хил дамнасан цахим худалдааны компаниуд Латин Америкийн зах зээлд гал тогооны хэрэгсэл, гэрийн тавилга борлуулж байна. Тэд  Амазон, AliExpress, Duoduo зэрэг гадаадын цахим худалдааны тавцантай хамтарч өөрийн бүтээгдэхүүнийг хилийн чанадад зарж байгаа юм. Энэ салбарт ажилладаг хатагтай Гө хэлэхдээ, "Өнгөрсөн жил бид Duoduo платформын итгэмжлэгдсэн төвөөр үйлчлүүлсэн. Тус төв хил дамнасан тээвэр ложистик, маркетинг, барааг буцаах, солих, хууль эрх зүйн үйлчилгээ зэргийг бидэн хийж өгсөн. Энэ бол Хятадын хувьд гадаад худалдааг өргөтгөх сайн арга замуудын нэг юм" гэжээ. 

Өнгөрсөн жилээс эхэлж хиймэл оюун ухааны технологийг цахим худалдаанд өргөн ашиглаж эхэлсэн . Овог нэр, нас хүйс, дүрс бичлэг зэргээ цахимаар бүртгүүлж, AI технологи бизнесмений цахим хувилбар бий болгодог. Шинээр төрсөн цахим бизнесмен утсаар шууд нэвтрүүлэг хийж бүтээгдэхүнн зардаг болж байгаа юм байна. Энэ бол хил дамнасан дижитал худалдааны нэг шинэлэг онцлог юм.