“Хоёр орны төсөл” бол Палестин Израилийг энх тайванд хүргэх цорын ганц зам мөн
2024-01-24 16:00:45
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Жан Жүн өчигдөр /23-нд/ Аюулгүйн зөвлөлийн Палестин Израилийн асуудлаар хийсэн дээд хэмжээний хуралд оролцон үг хэлэв. Тэрээр, Израилийн ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт “Хоёр орны төсөл”-өөс татгалзаж, Палестин улс байгуулах эрхийг үгүйсгэсэн үг хэлсэн. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэжээ.

Жан Жүн хэлэхдээ, “Хоёр орны төсөл” бол Палестин Израилийн энх тайвныг биелүүлэх цорын ганц арга зам мөн. Хятадын тал Израилийн удирдагчийн “Хоёр орны төсөл”-өөс татгалзаж, Палестин улс байгуулах эрхийг үгүйсгэсэн үг хэлснийг анхааралдаа авсан. Холбогдох яриаг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Газын зурвасын дайны дараах асуудлыг ярихдаа “Хоёр орны төсөл”-өөс няцах нь элсэн дээр байшин барихтай адил гэв. Дипломат хүчин чармайлтаа эрчимжүүлж, олон улсын энхийн хурлыг яаралтай хуралдуулж, олон талт үйл явцыг эхлүүлж, “Хоёр орны төсөл”-ийн улс төрийн итгэл үнэмшлийг ахин сэргээхийг Хятадын тал уриалжээ. Палестин бие даасан улс байгуулах нь эргэлт буцалтгүй үйл явц байх ёстой. Хятадын тал энэхүү үйл явцыг анхнаас нь түшиж, Палестин улс НҮБ-ын албан ёсны гишүүн болохыг дэмжих болно. Өнөөгийн нөхцөлд Аюулгүйн зөвлөл тодорхой дохио өгч, “Хоёр орны төсөл” цорын ганц сонголт гэдгийг ахин нотлох хэрэгтэй гэв.