Америк, Их Британи НҮБ-ын дүрмийг зөрчиж байна
2024-01-24 10:09:15
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 23-нд Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, Улаан тэнгист явуулж буй Америк, Их Британийн цэргийн ажиллагаа НҮБ-ын дүрмийн 2-р зүйлийг зөрчиж байна. Хоёрдугаар зүйлд НҮБ-ын гишүүн орнууд аль ч гишүүн орны нутаг дэвсгэрт хүчээр халдлага хийхгүй гэж заасан байдаг.  АНУ Их Британи өөрсдийн явцуу ашиг сонирхолд тулгуурласан, олон улсын тэнгисийн эрхзүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасан өөрийгөө хамгаалах эрхийн алинд нь ч нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байна гэв.
Мария Захарова цааш нь, эдгээр үйлдэл нь Газын зурвасын хурцадмал байдлын сөрөг үр нөлөөг Ойрх Дорнодын бүх нутагт тархааж болзошгүй. Улаан тэнгисийн нөхцөл байдал үүнийг баталж байна гэв. 

Сарантуяа