Ши Жиньпиний бодлогыг тайлбарласан ном гарав
2024-01-24 09:43:38
Share
Share this with Close
youtube WeChat

Үйлдвэрлэл бол эдийн засгийн амин судас, хөгжлийн суурь, улсаа хүчирхэгжүүлэх үндэс. ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын Төв хороо үйлдвэрлэлээ хөгжүүлж улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалтын стратеги гаргаж, үйлдвэрлэлийн хөгжлийг түүхэн амжилтад хүргэж, эрс өөрчлөлт хийсэн юм. Үйлдвэрлэлээр улсаа хүчирхэгжүүлэх стратеги бол Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны чухал бүрэлдэхүүн хэсэг, шинэ эринд улсаа хүчирхэгжүүлэх бодлого юм. Шинээр гарч буй энэ ном 12 бүлэгтэй бөгөөд үйлдвэрлэлээр улсаа хүчирхэгжүүлэх стратегийн томъёлол, хөгжлийн зорилт, гол үүрэг зэрэг Ши Жиньпиний бодлого, үзэл баримтлалыг практикт уялдуулан дэлгэрэнгүй тайлбарласан чухал ач холбогдолтой, баялаг агуулгатай болжээ.



Уртнасан