Хятад, Науру дипломат харилцаагаа сэргээв
2024-01-24 15:40:22
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БНХАУ, Бүгд Найрамдах Науру улс дипломат харилцаагаа сэргээсэн тухай хамтарсан албан мэдэгдэл гаргав.

БНХАУ, БННУ нь хоёр ард түмний ашиг сонирхол, хүсэл эрмэлзэл дагуу өнөөдрөөс элчин сайдын түвшинд дипломат харилцаагаа сэргээхээр шийдвэрлэв. 

Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, харилцан халдахгүй, дотоод засаглалд оролцохгүй, эрх тэгш харилцаж энх тайвнаар зэрэгцэн орших зарчмаар хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхээр санал нэгджээ.

Бүгд Найрамдах Науру улс дэлхийд нэг Хятад улс бий, БНХАУ-ын засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар мөн, Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөв. Мөн өдрөөс эхлэн Науру улс, Тайвань хоорондын “дипломат харилцаа”-гаа тасалж, Тайваньтай ямарваа хэлбэрээр албан харилцаа өрнүүлэхгүй, албаны солилцоо хийхгүй гэж амласан байна. Науру улсын засгийн газрын энэхүү байр суурийг Хятадын засгийн газар сайшааж буйгаа илэрхийлэв.

Хоёр улсын засгийн газар 1961 оны “Дипломат харилцааны тухай Венийн конвенц”-ийн дагуу, олон улсын харилцааны жишгээр элчин сайдуудаа харилцан томилж, нийслэл хотууддаа элчин сайдын яам харилцан байгуулах, дээрхтэй холбоотой аливаа үйл хэрэгт бүх талаар дэмжин туслахаар тохиролцжээ.

Хоёр талаас гарын үсэг зурах төлөөлөгчид өөрийн улсын засгийн газрын олгосон эрхийн дагуу 2024 оны нэгдүгээр сарын 24-нд Бээжин хотод хятад, англи хувилбар бүхий хоёр хувь албан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.