Ши Жиньпин Антигуа Барбудагийн Ерөнхий сайд Браунтай уулзав
2024-01-24 20:12:30
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Антигуа Барбуда улсын ерөнхий сайд Гастон Браунтай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Антигуа Барбуда бол Шинэ Хятадтай дипломат харилцаа тогтоосон Зүүн Карибын тэнгисийн хамгийн анхны орнуудын нэг юм. Дипломат харилцаа тогтоосон 41 жилийн турш, хоёр орон бие биенээ харилцан хүндэтгэж, дэмжиж ирсэн бөгөөд том жижиг улс орнуудад эрх тэгш хандах, харилцан ашигтай хамтран ажиллах үлгэр жишээ болж ирсэн. Антигуа Барбуда улстай дээд түвшний хэлхээ холбоо, засаглалын туршлага солилцох ажлыг цаашид эрчимжүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг илүү их үр дүнтэй ахиулж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд Хятад улс бэлэн байна гэжээ. 

Браун хэлэхдээ, миний бие Антигуа Барбудагийн засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Хятадын засгийн газар үнэ цэнэтэй дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Хятадын тусламж, хамтын ажиллагаа манай улсын хөгжлийг ихээхэн ахиулж, ядуурлаас ангижрахад тусалсан юм. Хятадад хийсэн энэхүү айлчлалаараа хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана гэж найдаж байна. Антигуа Барбуда Карибын тэнгис болон Хятад улсын харилцааны хөгжлийг үргэлжлэн идэвхтэй ахиулах болно гэв.