Газын зурваст тусламж нэвтрүүлэхэд Израиль саад учруулж байна
2024-01-25 09:59:28
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн довтолгоо, бүслэлтээс болж Газын зурвас хүмүүнлэгийн ноцтой хямралд ороод байна. Египетийн хойд Синай муж, Газын зурвасын өмнөд хилийн Рафах боомт нь Газын 2 сая гаруй иргэний амь насыг аврах гарц болж байна.

Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах ал Сиси орон нутгийн цагаар 24-ний өдөр, Рафах боомтоор Газын зурваст тусламжийн бараа оруудахад саад учруулж байна гэж Израилийг буруутгав. Сиси хэлэхдээ, Рафах боомтоор Газад нэвтэрч байгаа машины тоо илт буурсан. Тусламжийн бараа тээвэрлэлтэд саад болох замаар Газын зурваст шахалт үзүүлэхийг Израиль оролдож байна. Израилийн энэ алхам нь Газын зурвас болон нутгийн иргэдэд дарамт үзүүлэх зорилготой гэж Сиси үзэж байна.

Рафах боомтоор Газын зурваст тусламж нэвтрүүлэхийг хориглоогүй гэж өмнө нь Израилийн тал мэдэгдэж байсан юм.