Шиньжяны өөрчлөлтийг мэдэрч байна
2024-01-25 00:25:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 23-нд Швейцарын Женев хотод Хятад улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дөрөв дэх удаагийн үндэсний хүний эрхийн үнэлгээнд оролцох үеэр, Хятадын хүний эрхийн хөгжлийн зам, ололт амжилтыг танилцуулсан юм. Үүнд 120 гаруй улс эерэг үнэлгээ өгсөн байна.

Хятадад болж буй үйл явдал нь холбогдох танилцуулгыг баталж байна. Тухайлбал, 2023 онд Шиньжян нутаг гадаад дотоодын 265 сая 440 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 117 хувиар нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоожээ. Олон жилийн өмнө энд маш олон хүчирхийллийн террорист хэрэг гарч байсныг хэн төсөөлөх билээ.

Мөн 23-нд Хятад улс "Хятадын терроризмын эсрэг хууль эрх зүйн тогтолцоо ба практик" цагаан ном нийтэлж, Хятадын терроризмын эсрэг үйл ажиллагаа, үр нөлөөг дэлгэрэнгүй танилцуулсан байна. Энэ нь мөн гаднынхны Шиньжяны өөрчлөлтийг сайтар ойлгоход хариулт өгч чадсан байна. Цагаан номын агуулгаас харахад терроризмын эсрэг хууль тогтоомжийн дагуу авч буй арга хэмжээ нь иргэдийн амь нас, эд хөрөнгөнд аюул учруулах терроризмын эсрэг тэмцлийг дээд зэргээр хангаад зогсохгүй иргэдийн амьд явах, хөгжих эрхийг үндсээр нь баталгаажуулж байна гэж холбогдох мэргэжилтнүүд илэрхийллээ.  Судалгааны үр дүнд харуулснаар, Хятадын ард түмний аюулгүй байдлын мэдрэмж 2012 онд 87.55 хувьтай байсан бол 2021 онд 98.62 хувь болж дээшлэн , өндөр түвшинд байсаар байна.

Терроризм бол хүн төрөлхтний нийтийн дайсан, Хятад улс мөн  хохирогч орон нь юм. Хятадын терроризмын эсрэг тэмцлийн гол талбар болох Шиньжянаар жишээ авч үзэхэд, 1990 оноос 2016 оныг дуустал орон нутагт олон мянган хүчирхийллийн алан хядах хэрэг гарч, их хэмжээний гэм зэмгүй хүмүүс үүнээс болж амиа алдсан байна.

10 мянга гаруй үсэгтэй энэхүү цагаан номд Хятад улс терроризм гэж юу болохыг тодорхой зааж, терроризмын эсрэг үйл ажиллагааг хуулийн дагуу нээлттэй, ил тод болгож, түүнийг таслан зогсоох арга хэмжээг нарийн бөгөөд үр дүнтэй болгосон байна. Үүний зэрэгцээ Хятад улс терроризмтой тэмцэх эрх зүйн тогтолцоог төгөлдөржүүлж, терроризмтой тэмцэх эрх мэдэлтэй төдийгүй терроризмын эсрэг үйл ажиллагааг жигдрүүлж, хяналт шалгалтын тодорхой дүрэм журамтай болсон байна.

Хятадын терроризмын эсрэг хүчин чармайлтад тусгагдсан хуулийг дээдлэх үзэл санаа нь терроризмын эсрэг олон улсын зарчим, үзэл баримтлалд нийцэж, террорист үйл ажиллагаанаас үр дүнтэй сэргийлж, шийтгээд зогсохгүй хүний эрхийг хүндэтгэн, хамгаалж ирснийг бодит үйл явдал нотолж байна. Барууны зарим орон терроризмын эсрэг асуудалд "давхар стандарт" хэрэгжүүлж, "хууль дээдлэх", "хүний эрх" гэгчийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болгон ашиглаж байгаа нь терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд саад учруулаад зогсохгүй дэлхийн хүний эрхийн хамгаалалтыг эвдэж  байна.

Өнгөрсөн нэг жилийн турш Шиньжянд гадаадын интернетийн одууд олноор ирж, тухайн нутгийн түүх соёлтой танилцсан байна. Тэмээ унаж, бартаат машинаар аялах, тооройн модыг сонирхох, шөнийн зах дээр нутгийн иргэдийн хамт дуулж бүжиглэх, олон үндэстний соёлын биет бус өвтэй танилцах гэх мэтээр Шиньжяны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт тэд нарт гүн сэтгэгдэл төрүүлсэн байна.

Терроризмтой тэмцэх нь аюулгүй байдал, тогтвортой байдлыг дэмжиж, аюулгүй байдал, тогтвортой байдал нь хөгжлийн үр ашгийг авчирдаг бөгөөд хөгжлийн ногдол ашиг нь аюулгүй байдал, тогтвортой байдлыг цаашид  бэхжүүлж байна.

Өнөөдрийн дэлхий маш тогтворгүй байгаа бөгөөд олон улсын терроризмын эсрэг тэмцэл "архаг асуудал" хэвээр байна. Энэхүү нөхцөл байдалд Хятад улс терроризмын эсрэг хуулийн дагуу тэмцэж, бүс нутаг, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг баталгаажуулан, дэлхийн хүний эрхийн засаглалд чухал хувь нэмэр оруулсан юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дөрөв дэх удаагийн хүний эрхийн үндэсний үнэлгээний үеэр Хятад улс хүний эрхийг хамгаалахын тулд иргэдийн амьжиргааг сайжруулах, хүний эрхийн хууль ёсны хамгаалалтыг бэхжүүлэх, олон улсын хүний эрхийг хамгаалах хамтын ажиллагааг ахиулах, НҮБ-ын хүний эрхийн механизмын ажлыг дэмжих зэрэг 30 шинэ арга хэмжээ авахаа мэдэгджээ.