Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээ болов
2024-01-25 19:56:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Франц хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт өнөөдөр 25-нд үндэсний театрт болж, Ши Жиньпин дарга цахимаар үг хэлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, 60 жилийн өмнө Хятад Франц дипломат харилцаа тогтоосон нь олон улсын харилцааны түүхэнд томоохон үйл явдал болсон юм. Дарга Мао Зэдун, генерал Де Голль нар ер бусын мэргэн ухаан, эр зориг гаргаж Хятад, барууны орнуудын солилцоо, хамтын ажиллагааны үүд хаалгыг нээж, хүйтэн дайны үед дэлхий дахинд итгэл найдвар авчирсан билээ. 60 жилийн турш, Хятад Францын харилцаа нь Хятад улс болон барууны орнуудтай харилцах харилцааны тэргүүн эгнээнд байж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн гэжээ.

Шинэ эриний сорилтуудын өмнө Хятад Франц дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилтоо баримталж, ирээдүйд чиглэн, үргэлжлэн урагшлах зоригтой байх ёстой гэж Ши Жиньпин онцолжээ. 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн цахимаар үг хэлжээ. Тэрээр, өнөөдөр бид 1964 онд тогтоосон аугаа зорилтоо түшиглэн, хоёр ард түмний хэрэгцээ шаардлагад нийцсэн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд тустай түншлэлийн харилцааг хамтран байгуулахын төлөө тууштай хамтран ажиллах ёстой. Хятад улстай хамтран дэлхийн сорилтод хариу арга хэмжээ авч, олон улсын хямралыг зохицуулахад Франц улс бэлэн байна гэжээ.