Украины цэргийн хоригдлуудыг тээвэрлэж явсан онгоцны ослыг шалгах шаардлагатай
2024-01-25 19:38:09
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 1-р сарын 25-ны өдөр ИЛ-76 тээврийн онгоц сүйрсэн хэргийн талаар тайлбар хийж, Украины тал цэргийн хоригдлуудыг тээвэрлэж явсан тээврийн онгоцыг буудаж унагааснаар, нэг өдрийн дотор нутаг буцах боломжтой байсан Украины иргэдийг хөнөөсөн байна, Украин яагаад ийм шийдвэр гаргасныг ойлгоохгүй байна гэжээ.

Белгород мужид сүйрсэн Ил-76 тээврийн онгоцны ослыг олон улсын хэмжээнд мөрдөн шалгахыг уриалсан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн хэлсэн үгэнд чиглүүлэн Песков, хэрэв Зеленский Киевийн үйлдэлд олон улсын мөрдөн байцаалт хийх гэж байгаа бол "Мөрдөн шалгах ажиллагаа" зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэв.

Орон нутгийн цагаар 1-р сарын 24-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл гаргаж, тухайн өдрийн 11:15 цагт Белгород мужид сүйрсэн ИЛ-76 цэргийн тээврийн онгоц нь Украины Харьков мужийн Липци тосгоноос харвасан зенитийн пуужинд өртсөн тухай мэдэгдэв. Оросын Агаарын сансрын хүчний радарын байрлал тогтоох систем Украины хөөргөсөн хоёр пуужинг ажигласан байна. Онгоцонд Украины 65 цэрэг, Оросын 3 цэргийн дагалдан яваа болон багийн 6 гишүүн байсан бөгөөд онгоцонд байсан бүх хүмүүс нас барсан гэж мэдэгдэлд дурджээ.