2-р сарын 9-нөөс Хятад, Сингапурын хооронд визгүй зорчино
2024-01-25 19:22:03
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 1-р сарын 25-нд БНХАУ-ын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур улсын Засгийн газрын төлөөлөгчид Бээжинд "Энгийн паспорттай хоёр орны иргэдийн харилцан визээс чөлөөлөх тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээр 2024 оны хоёрдугаар сарын 9-н буюу битүүний өдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр болно.

Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн 157 улстай адил бус төрлийн харилцан визээс чөлөөлөх гэрээ байгуулсан бөгөөд 44 улстай визийн журмыг хялбарчлах хэлэлцээр ба зохицуулалт хийх талаар тохиролцоонд хүрч, Сингапур, Мальдив, Казахстан зэрэг 22 улстай бүх талаар харилцан визгүй зорчих болжээ. Түүнчлэн 60 гаруй улс орон, бүс нутаг Хятадын иргэдэд визгүй буюу тухайн газар дээр нь виз авах зэрэг нөхцөлийг бүрдүүлсэн байна.