Израилийн иргэд жагсав
2024-01-25 09:35:18
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 24-нд Израилийн маш олон иргэд Тел Авив хотын гудамжинд гарч “Хэлэлцээр тохиролц, нэн даруй”, “Цус асгаруулсан хохирол дэндлээ. Одоо хэлэлцээрийг ширээн дээр авчирч тавь” гэсэн лоозон барьж жагсав. ХАМАС-тай хэлэлцээ хийж, барьцаалагдсан хүмүүсийг солилцохыг тохиролцож, Газын зурваст баривчлагдан саатуулагдсан Израилийн иргэдийг гэр оронд нь яаралтай авчрахыг жагсагчид засгийн газраас шаардаж, -Хэлэлцээр даруй тохиролц!Хэлэлцээр даруй тохиролц!Даруй тохиролц!гэж жагсагчид хашгиралдсаар байжээ.

Израилийн эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан жагсаал орой болтол үргэлжилж, жагсагчдын зарим хэсэг нь Тел Авивын нэгэн хурдны автозамыг хааж, хатуу шаардлага тавьж буйгаа илэрхийлсэн гэж “Израиль таймс” сонин мэдээлжээ.


Уртнасан