" Finn" хөлөг онгоц Тайванийн хоолойгоор дамжин өнгөрсөн тухай байр сууриа илэрхийллээ
2024-01-25 19:49:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. АНУ-ын тэнгисийн цэргийн “ Finn” хөлөг онгоц Тайваний хоолойгоор дамжин өнгөрсөн. Үүнд Гадаад харилцааны яам ямар байр суурьтай байна гэж  Ройтерс агентлагийн сурвалжлагч асуув.

Ван Вэньбинь хэлэхдээ, Америкийн " Finn" хөлөг онгоц Тайваний хоолойгоор дамжин өнгөрсөнтэй холбогдуулан Хятадын Ардын чөлөөлөх армийн зүүн бүсийн командлалын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж, байр сууриа тодорхойлсон. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг бөгөөд Хятад улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөөх шийтвэр зориг гуйвшгүй гэдгийг онцлон хэлмээр байна.

Тайвань бүсийн сонгууль дууссаны дараа Америкийн тал сөрөг үг яриа, үйл ажиллагааг авч, "Тайваний тусгаар тогтнол"-ын хүчинд буруу дохио өгч байгааг Хятад улс анзаарсан. АНУ-ын эдгээр үйлдэл нь “Нэг Хятад”-ын зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдэлд заасан дүрмүүдийг зөрчиж байна. Энэ нь АНУ-ын удирдагчдын "Тайванийн тусгаар тогтнолыг" дэмжихгүй, "хоёр Хятад", "нэг Хятад, нэг Тайвань"-ийг дэмжихгүй, Тайваний асуудлаар Хятадыг хориглох хэрэгсэл болохгүй гэж олонтоо хийсэн амлалтаас няцаж байгаа хэрэг гэж Ван Вэньбинь онцолжээ.