Америкийн бодлогын улмаас Ойрх Дорнодод эмгэнэлт явдал тасрахгүй байна гэв
2024-01-25 10:44:57
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров тухайн орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 24-нд Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Сергей Лавров CCTV-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Ойрх Дорнодод хэрэгжүүлж буй АНУ-ын бодлогоос улбаалан энэ бүс нутагт эмгэнэлт явдлууд тасралтгүй гарсаар байна гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Ойрх Дорнодын бүс нутагт хэрэгжүүлж байгаа АНУ-ын бодлогын үр дагаварын тухай талуудын үзэл ойлголт ерөнхийдөө адил гэж би бодож байна. Сүүлийн 10 жилд Америк өөрийн аюулгүй байдалд хохиролтой гэж үзэж Ойрх Дорнодын нөхцөлд оролцохгүй байна. Америкийн оролцоо нөлөөлөл хоёр талтай. Тэд огт нөлөөлөөгүй зарим орон улам сайхан амьдарч, харин зарим нь улс орон биш болж байна. Ойрх Дорнодын асуудлаарх дөрвөн талын зохицуулалт, оролцоог зогсоож, бүгдийг эзэн мэдэж, Палестин Израилийн мөргөлдөөнийг шийдвэрлэж чадна гэж Америк бүх хүмүүст хандан хэлсэн. Энэ нь эцэстээ юу болж байгааг би харж байна. Энэ бол Америкийн удирдлага дор бий болсон эмгэнэлт явдлын нэг жишээ гэв.


Уртнасан