Жао Лэжи, Л.Мөнхбаатар нар уулзав
2024-01-25 19:32:03
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Бээжин хотноо Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л. Мөнхбаатарыг хүлээн авч уулзав.

Жао Лэжи хэлэхдээ, энэ жил Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Монголын харилцааны хөгжлийн чиг хандлагыг тууштай баримталж, Хятад, Монголын харилцааны улс төрийн үндэс суурийг сайтар хамгаалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутаг болон дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг хамтдаа даван туулж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Монгол Улсын Их Хуралтай нягт, найрсаг харилцаатай байж, Хятад Монголын хууль тогтоох байгууллагын солилцооны механизмын уулзалтыг амжилттай зохион байгуулж, экологи, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарын хууль тогтоомжийн солилцооны ажлыг гүнзгийрүүлэн, хоёр орны бодит хамтын ажиллагаанд хуулийн баталгаа хангаж, Хятад, Монголын хувь заяаны цогц нэгдлийг байгуулах талаар хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Л.Мөнхбаатар хэлэхдээ, Монгол Хятадын харилцаа бол улс орнуудын хоорондох харилцааны хөгжлийн үлгэр жишээ юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол-Хятадын хууль тогтоох байгууллага хоорондын байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт амжилттай болж өнгөрлөө. Монгол улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна.