Шударга ёс тогтоохын төлөө шаргуу хичээх ёстой
2024-01-25 09:44:31
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 24-нд Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган, тус улсад айлчилж буй  Ираны ерөнхийлөгч Сеид Ебрахим Раиси нар Анкара хотод хэвлэлийн бага хурал хийлээ.

Режеп Таийп Эрдоган, хоёр тал Палестины асуудал, Сири, Ирак, Афганистан, Өмнөд Кавказын бүс нутгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Палестины асуудал анхаарлын төвд байв. Газын зурвас дахь дайралтаа Израиль зогсоож, шударга, өнийн энх тайван тогтоох шаардлагатай. Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд аюул учруулах үйлдлээс зайлсхийх нь чухал гэдэгт хоёр тал санал нэгдсэн гэв.
Сеид Ебрахим Раиси, Исламын ертөнцийн хамгийн чухал асуудал бол Палестины асуудал болоод байна. Дэлхийд шударга ёс бий болгох шинэ дэг журмын төлөө бид шаргуу ажиллах ёстой гэжээ.