Азийн санхүүгийн форум Хонконгод эхэллээ
2024-01-25 10:20:58
Share
Share this with Close
youtube WeChat

Азийн санхүүгийн 17 дахь форум өчигдөр 24-нд Хонконгод эхэллээ. Хоёр хоног үргэлжлэх форумд банк санхүү, арилжааны салбарын 3000 гаруй төлөөлөгч оролцож байна. “Хятад дахь боломж” ярилцлага форумын хөтөлбөрт орж байгаа бөгөөд Хятадын эх газрын зах зээлийн шинэ боломж, Хонконгийн оролцоо, тэдний үүрэг, давуу талын тухай хэлэлцэх юм.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячао форумын нээлтэд, “Нэг улс хоёр систем” Хонконгийн санхүүгийн салбарт хэтийн боломж авчирч, Хонконгийн банк санхүүгийн салбарт ноцтой хүндрэл тулгарсан үед өрнүүн хөгжүүлсэн юм. Хонконг “супер харилцагч”, “супер нэмүү өртөг бүтээгч” байж, Ази тив болоод дэлхийн олон компани, эдийн засгийн цогцуудад боломж нээж өгнө гэв.

Форумыг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа, Хонконгийн худалдаа хөгжлийн товчоо хамтран зохион байгуулж, 40 гаруй салбар хуралдаан, яриа хэлцэл явуулж, дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв, Хятад улс дахь боломж, ногоон эдийн засаг, банк санхүү зэрэг сэдвээр ярилцаж байна.


Уртнасан