Гаагын шүүх Израилийн асуудлыг хэлэлцэх эсэхээ маргааш зарлана
2024-01-25 16:51:27
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Олон улсын шүүх буюу Гаагын шүүх нэгдүгээр сарын 24-нд мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд, Газын зурваст дайралт явуулахдаа Израиль геноцид үйлдсэн гэж Өмнөд Африк шүүхийн нэхэмжлэл гаргасан. Тангараг өргөсөн Гаагын шүүгчид Израильтай холбоотой шийдвэр гаргах эсэхээ Гринвичийн цагаар нэгдүгээр сарын 26-ны 12 цагт зарлана гэжээ. Энэ асуудал өнгөрсөн оны сүүлчээр сөхөгдсөн бөгөөд тодруулж хэлбэл 2023 оын 12 дугаар сарын 29-нд Өмнөд Африк улс 84 хуудас нотлох баримт сэлт бүхий гомдол гаргасан өргөдөл гаргасан байдаг. Израиль НҮБ-ын “Геноцид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенц”-ыг зөрчсөн гэж гомдол гаргажээ.

Гаагын шүүх энэ сарын 11, 12-нд  Израилийг “геноцид” үйлдсэн гэж буруутгасан хэргийн урьдчилсан сонсголыг хийжээ. Сонсголд Өмнөд Африкийн шүүгчдийн баг 3 цаг мэдээлэл хийж, нотлох баримт танилцуулсан. Хариуд нь Израилийн хуульчид мөн 3 цаг зарцуулж буруутгалыг няцаасан байна.


Уртнасан