Шиньжяны Аксуд ахин газар хөдлөв
2024-01-26 10:00:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хэдхэн хоногийн өмнө Шиньжяны Аксу бүсэд 7.1 магнитут хүчтэй газар хөдөлсөнөөс хойш ойр орчимд нь 4216 удаагийн чичирхийлэл үүссээр өнөөг хүрсэн юм. Өнөөдөр, нэгдүгээр сарын 26-ны үүрийн 4 цаг 1 минутад 5.6 магнитут хүчтэйгээр ахин газар хөдөлжээ. Газар хөдлөлт Шиньжяны Аксу бүсийн Учитурпан сяньд (умард өргөрөгийн 41.29 градус, зүүн уртрагийн 78.83 градус) болсныг Хятадын газар хөдлөл судлалын станц албан ёсоор хэмжээн тогтоожээ. Чичирхийллийн голомт гадаргуугаас 18 км гүнд үүссэн байна.

 

Уртнасан