Хятад, Науру дипломат харилцаагаа сэргээсэн нь олон улсын нийтлэг ойлголтыг дахин баталгаажууллаа
2024-01-26 01:01:36
Share
Share this with Close
youtube WeChat

"Дэлхий дээр ганц Хятад улс бий. “Нэг Хятад” гэсэн зарчмыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Науругийн далайн эргийн үзэмж маш үзэсгэлэнтэй. Хятадын жуулчдыг зочлохыг урьж байна."... гэх мэтээр энэ хоёр хоногт Номхон далайн арлын Науру улсын иргэд Хятад, Науру хоёр орон дипломат харилцаагаа сэргээсэнд баярлаж буйгаа илэрхийлж байлаа. Үүнээс өмнө Науру улсын парламент санал нэгтэй тогтоол баталж, тус улс Тайваньтай "дипломат харилцаагаа" гэгчээ тасалж, Хятадтай дипломат харилцаагаа сэргээхийг бүх гишүүд нь дэмжсэн юм. Энэ бүхэн нь Науру улсын засгийн газрын шийдвэр нь ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлж, Науру улсын үндэсний ашиг сонирхолд нийцэж, түүхийн ерөнхий чиг хандлагатай нийцэж байгааг харуулж байна.

Науру улс Хятадтай ямар ч болзолгүйгээр дипломат харилцаагаа сэргээсэн нь бие даасан дипломат шийдвэр бөгөөд “Нэг Хятад”-ын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зөвшилцөл гэдгийг дахин нотолж байна. Хятад, Науру хоёр орон энэ сарын 24-ний өдөр дипломат харилцаагаа сэргээх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсны дараа, дэлхий дээр Хятад улстай дипломат харилцаа тогтоосон орны тоо 183-д хүрчээ.

Хятад, Науру хоёр орон дипломат харилцаагаа сэргээснээр НҮБ-ын 2758 дугаар тоот тогтоолын талаарх шуугианыг дахин тодруулсан байна. Хэсэг хугацааны турш АНУ-ын зарим хүмүүс энэ тогтоолыг зориудаар гуйвуулж, Тайванийг НҮБ дахь төлөөлөгчийн эрхийн асуудалд хамруулаагүй, Тайваньд "олон улсын орон зай" олгох гэгчийн төлөө тэмцэж байна гэдгээр шалтаг болгож ирсэн.

Үнэн хэрэгтээ НҮБ-ын 2758 дугаар тоот тогтоолд БНХАУ-ын бүх эрхийг сэргээж, Тайваний талын хууль бус төлөөлөгчдийг нэн даруй хөөж гаргах тухай тодорхой заасан байдаг. Уг тогтоолоор Тайвань зэрэг бүх Хятад улсын НҮБ-д төлөөлөгчийн эрхийн асуудлыг улс төр, хууль эрх зүй, журмын хувьд бүрэн шийдсэн юм.

НҮБ-ын 2758 дугаар тоот тогтоолын дагуу БНХАУ-ын засгийн газар бол бүхэл бүтэн Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар бөгөөд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж Науругийн засгийн газар мэдэгдэлдээ онцолсон байна. Энэ нь “Нэг Хятад”-ын зарчмыг баталсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тоот тогтоол бол олон улсын эрх зүйн зарчим, харин гуйвуулж, буруу тайлбарлах ёсгүй гэдгийг бүрэн харуулж байна.

Үүнээс гадна Хятад, Науру хоёр улс дипломат харилцаагаа сэргээсэн нь “Тайванийн тусгаар тогтнол” мухардалд орсныг дэлхий дахинд цаашид тодорхой харууллаа. 2016 онд Ардчилсан дэвшилт нам засгийн эрхэнд гарснаас хойш 10 гаруй улс орон Тайванийн эрх баригчидтай "дипломат харилцаагаа тасалсан" юм.

Науругийн Гадаад хэргийн сайд Ангамин саяхан Хятадын төв радио, телевизэд өгсөн ярилцлагадаа, Науру бол "Номхон далай дээрх сувд" гэж Хятадын хэвлэлүүд ярьж байсныг хүмүүс анзаарсан байх. Энэ нь Хятад улс олон улсын солилцоонд эрх тэгш, хүндэтгэлтэй байхыг баримталж, бусад улс оронтой хамтдаа хөгжихөд чин сэтгэлээсээ тусалж байсны нотолгоо юм.

Сүүлийн жилүүдэд Хятадын тусламжаар Папуа Шинэ Гвиней, Вануату, Соломоны арлуудын улс зэрэг Номхон далайн арлын орнуудын дэд бүтэц сайжирч, эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт илт дээшилсэн байна. Хятад, Науру дипломат харилцаагаа сэргээсний дараа, Хятад улс "Дөрвөн талыг хүндэтгэх" бодлогыг баримталж, Наурутай олон салбарын солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэх юм байна.

Хөгжлийн үүднээс харахад, Хятад улстай дипломат харилцаагаа сэргээх нь үндэсний болон ард түмний урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ. Науру улс бол эдийн засгийн нэг бүтэцтэй жижиг улс. Голцуу фосфатын экспорт, загас агнуурын зөвшөөрөл олгох, халуун орны жимсний экспортод түшиглэдэг бөгөөд олон улсын хамтын ажиллагаанаас ихээхэн хамааралтай байдаг. Науругийн ард түмэн Хятад улстай хамтран ажилласнаар эдийн засгаа хөгжүүлж, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлнэ гэж найдаж байна.

Одоогийн байдлаар Науру арлын баруун өмнөд хэсэгт Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн Иво боомтын терминалыг шинэчлэх төсөл хэрэгжиж эхлээд байна. Хятадын НШУА-ын Тайваний судалгааны асуудал эрхэлсэн дэд судлаач Лю Куаньюй хэлэхдээ, ирээдүйд Хятад, Науру хоёр тал боомтын дэд бүтэц, далайн гүн дэх олборлолт, нарны цахилгаан эрчим хүч зэрэг салбарт гүнзгий хамтран ажиллах боломжтой. Мөн  худалдаа, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын солилцоог үргэлжлүүлэн  хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн олон талт хамтын ажиллагааг ахиулж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэжээ.

Науругийн Гадаад хэргийн сайд Ангамингийн үзэж байгаагаар, “Нэг Хятад”-ын зарчмыг баримтлах нь чиг хандлага бөгөөд түүхэн хөгжлийн зайлшгүй шаардлага юм. Тайваньтай "дипломат харилцаатай" гэгддэг цөөхөн орнууд эцэстээ түүхийн чиг хандлага, өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн зөв сонголт хийх боломжийг тунгааж үзэх ёстой. “Нэг Хятад”-ын зарчимд тулгуурлан хамтын ажиллагааны шинэ хуудас нээхийг хүсэн хүлээж байна гэжээ.