Путин Калининград хотод ажиллаж байна
2024-01-26 19:47:51
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 25-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Калининград хотод ажил байдалтай танилцахаар хүрэлцэн ирж, Калининград мужийг хөгжүүлэх асуудлаар бага хурал хийлээ.

Улс орон бүхэн өөрийн үндэсний эрх ашигт чиглэсэн байдаг бөгөөд түншүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэх ёстой, Орос улс өөрийн ашиг сонирхлоо хэзээ ч орхихгүй гэж Путин хэллээ.

Калининград хойд талаараа далай алслан Финлянд, Швед, урд талаараа Польш, баруун талаараа Балтийн тэнгис, зүүн болон зүүн хойд талаараа Литватай хиллэдэг. Тус муж нь 15 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай, Оросын Балтийн флотын төв байр энд байрладаг бөгөөд цэргийн алба хоорондын кластеруудыг байрлуулж, бат бөх хамгаалалттай юм.