Дональд Трампын зөвлөхийг дөрвөн сар хорино
2024-01-26 10:21:12
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 25-нд АНУ-ын дүүргийн шүүхийн шүүгч Амит Мехта хэлэхдээ, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын ахлах зөвлөхүүдийн нэг, Цагаан ордны худалдааны зөвлөх асан Петер Наваррог Конгрессыг үл хүндэтгэсэн гэж буруутган дөрвөн сар хорих ял оноов гэжээ.

2021 оны 1 дүгээр сарын 6-нд Конгрессын ордон руу дайрсан хүчирхийлэл эмх замбараагүй байдлыг шалгах Конгрессын мөрдөн байцаалтад иэхээс татгалзсан тул Петер Наваррод хорих ял оногдуулсан байна. Өмнө нь Трампын Цагаан ордны өмнөх зөвлөх асан Стив Бэннон мөн Конгрессыг үл хүндэтгэсэн  гэмт хэрэгт буруутгагдаж байсан юм. Шүүхийн зарлан дуудах ордерт хариу өгөөгүй, шаардсан баримт бичиг, гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэж түүнийг буруутгаад байна.

Шүүхийн шийдвэрийг давж заалдахаа Петер Наварро илэрхийлж, Дональд Трамп ерөнхийлөгчийн тусгай эрхийг ашигласан учир хамтарч ажиллах боломжгүй гэжээ. Ерөнхийлөгчийн тусгай эрхийг ашигласан гэдэг нь нотлогдоогүй гэж үзээд энэхүү шийдвэрийг гаргасан байна.


Уртнасан