НАТО-ийн цэргийн сургуулилт эхэллээ
2024-01-26 10:13:23
Share
Share this with Close
youtube WeChat

Тухай орон нутгийн цагаар 24-нд Америкийн  Гонстон Холл цэргийн хөлөг онгоц Виржини мужийн  Норфолк цэргийн баазаас хөдөлснөөр, хүйтэн дайнаас хойших НАТО-ийн хамгийн өргөн цар хэмжээтэй цэргийн сургуулилт албан ёсоор эхэлж байгаа юм. 

НАТО-ийн хэвлэлийн төлөөлөгч Дилан Уайт цахим сүлжээнд, Гонстон Холл цэргийн хөлөг онгоц хөдөлснөөр “Тууштай хамгаалагч 2024” цэргийн сургуулилт эхэлж байна гэжээ. 

НАТО-ийн Европын холбоотны цэргийн ерөнхий командлагч Каволи энэ мэдээллээс өмнө, 31 улсын 90 мянган цэрэг дайчид сургуулилтад оролцоно. Цэргийн сургуулилт  тавдугаар сарын сүүлч хүртэл үргэжилнэ гэж зарлажээ. Ройтерс агентлаг мэдээлснээр, сургуулилтад нисэх онгоц тээвэрлэгч зэрэг 50 гаруй цэргийн хөлөг, 80 гаруй байлдааны онгоц, 1100 шахам хуягт тэрэг оролцох юм гэжээ. 

Эх сурвалжаас үзвэл, Хойд Америкаас НАТО-ийн зүүн жигүүр хүртэл Оросын хил дагуу олон газар бие даасан олон сургуулилт явуулах юм байна. НАТО ямар ч нөхцөлд умард европоос зүүн европ хүртэлх хэдэн мянган километрийн зайд цэргийн үйл ажиллагаа явуулах чадвартай гэдгээ харуулах зорилготой гэж онцолжээ.