Женевийн уулзалт амжилттай боллоо
2024-01-26 10:00:06
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Уржигдар, 24-нд Швейцарын Женев хотод “Хятад маягийн орчин үеийн нийгэм байгуулах болон хүний эрхийг хамгаалах” сэдэвт яриа уулзалт болж, цахим талбараар шууд дамжуулан хүргэжээ. Уулзалтыг Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэг голлох үүрэгтэй зохион байгуулсан бөгөөд гадаад дотоодын эрдэмтэд, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөл болох 50 гаруй хүн оролцсон байна. 

Швейцараас Хятадад сууж байсан цэргийн атташе, түүх судлаач, олон улсын аюулгүйн бодлогын мэргэжилтэн Петер хэлэхдээ, Хятадын хүний эрхийн тайлантай танилцлаа. Тайланд дурдсан тоо баримт болон олон амжилт надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Хятадын ард түмний амжилтаар бахархах ёстой гэжээ. 

Швейцар, Турк, Бангладеш, Камеруны хүндэт зочид, олон нийтийн байгууллагын төлөөлөл санал бодлоо хуваалцжээ.