Хаврын баярын тээврийн хугацаанд 480 сая зорчигч галт тэргээр зорчино
2024-01-26 19:44:32
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны хаврын баярын тээвэр 26-ны өдрөөс албан ёсоор эхэллээ. Сэтгүүлч Хятадын үндэсний төмөр замын группийн ХХК-аас ойлгосноор, Хаврын баярын тээвэр 1-р сарын 26-наас 3-р сарын 5 хүртэл нийт 40 хоног үргэлжилнэ. Бүх Хятадын хэмжээнд давхацсан тоогоор 480 сая зорчигч галт тэргээр зорчиж, өдөрт дунджаар 12 сая зорчигч зорчих юм байна. Энэ нь 2023 оны хаврын баярын тээвэртэй харьцуулахад 37.9%-иар өссөн үзүүлэлт юм. Хаврын баярын тээврийн эхний өдөр буюу нэгдүгээр сарын 26-нд галт тэргээр давхацсан тоогоор 10.6 сая зорчигч зорчих төлөвтэй байна.

Хаврын баярын их нүүдэлд зориулж Хятад улс галт тэрэгний ажиллах тусгай хуваарийг хэрэгжүүлж, цагаан сарын баярын өмнө өдөр бүр 12 мянга 700 орчим гал тэрэг ажиллуулж, баярын дараа өдөр бүр 12 мянга 800 орчим галт тэрэг ажиллуулах бөгөөд зорчигчдыг хүлээн авах чадавх 2019 оны хаврын баярын үетэй харьцуулбал 14.4% ба 12.6% хувиар тус тус нэмэгдэнэ.