Хятад бол дэлхийн цэвэр эрчим хүчний өөрчлөлтийг хэрэгжүүлэгч орон
2024-01-26 19:52:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Өнөөдөр Олон улсын цэвэр эрчим хүчний анхны өдөр тохиож байна. Хятад улс 2030 он хүртэлх салхи, нарны эрчим хүчийг хөгжүүлэх зорилтоо энэ онд буюу төлөвлөсөн хугацаанаасаа 6 жилийн өмнө биелүүлэх боломжтой байна. 2028 он гэхэд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үйлдвэрлэлийн бараг 60 хувийг Хятад улсаас хангана гэсэн Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд тэмдэглэснийг бид анхааралдаа авлаа. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч хэрхэн үзэж байна вэ? гэж сэтгүүлч асуужээ. 

Ван Вэньбинь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс нарны, салхины, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, цөмийн эрчим хүч зэрэг цэвэр эрчим хүчний салбарын гүйцэтгэл дэлхийн анхаарлыг ихээхэн татаж байна. 2023 оны эцэс гэхэд Хятадын сэргээгдэх эрчим хүчинд суурилагдсан цахилгаан гаргах хүчин чадал нийт цогцолборын талаас илүү хувийг эзэлсэн. Өнгөрсөн онд Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэл 9 сая 587 мянга, борлуулалт 9 сая 495 сая ширхэгд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 35.8%, 37.9%-иар тус тус өссөн байна. Үйлдвэрлэл борлуулалтын хэмжээ  нь дэлхийн нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлж, 9 жил дараалан дэлхийд тэргүүлж байна. Дэлхий нийтийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн хамтын хүчин чармайлт шаардлагатай. Ялангуяа олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд худалдааны ивээх үзэл, ганц талт үзэл, улс төржүүлэхээс татгалзах ёстой юм гэжээ.