Гиннест бүртгэгдсэн контент мөдхөн үзэгчдийн хүртээл болно
2024-01-26 16:55:10
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийд хамгийн олон үзэгчтэй телевизийн нэвтрүүлэг болж Гиннест бүртгэгдсэн ХТРТ-ийн Цагаан сарын гала тоглолт мөдхөн үзэгчдийн хүртээл болно. Хүмүүсийн баяр хөөрийг хуваалцаж, дорно дахины хаврын баярыг хамтдаа тэмдэглэдэг соёлын өвөрмөц контент юм.

Энэ жил ХТРТ дуу, бүжиг, жүжиг, хошин тоглолт, илбэ, циркийн үзүүлбэр хослуулсан, ахуй амьдралаас сэдэвлэсэн, эрин цаг үеийг илэрхийлсэн, эгэл жирийн хүмүүсийг тайзны эзэн болгосон өвөрмөц өнгө төрхтэй, давтагдашгүй баялаг үзүүлбэрүүдтэй гала тоглолтыг 40 жилийн туршлагаараа бүтээж байна. Гала тоглолт Бээжингийн цагаар битүүний өдөр, хоёрдугаар сарын 9-ний орой 20 цагаас эхлэх юм. 

Гарч буй шинэ жил бол Хятадын билгийн тооллоор луу жил. Хятадын уламжлалт соёлд луу ихээхэн онцлог. Өлзий дэмбэрэл, мэргэн ухаан, хүч чадлын бэлгэдэл болдог. Дэлхийн альхан талд ч суусан, та хаана ч байсан хамаагүй, ХТРТ-ийн Цагаан сарын гала тоглолтыг үзэхийг урьж байна. Хамтдаа луу жилээ угтаж, хаврын тэргүүн сараа гала тоглолтоор угтацгаая.

 

Уртнасан