АНУ бол сансрын аюулгүй байдалд хамгийн их заналхийлж буй орон
2024-01-26 19:51:18
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 26-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалах үеэр, сурвалжлагч АНУ-ын сансрын хүчин "Сансар дахь өрсөлдөөн" үнэлгээний тайлан гаргасан тухай асуулт асуув.

Ван Вэньбинь онцлохдоо, Америк "Хятадын сансрын аюул заналхийлэлийн онол" гэгчийг олон удаа хөөрөгдөж, Хятадыг гүтгэсээр байгаа нь сансар огторгуйн хүчин чадлаа өргөтгөж, цэргийн ноёрхлоо хадгалах шалтаг хайж байгаа хэрэг юм. 

Тэрээр хэлэхдээ, үнэн хэрэгтээ АНУ сансар огторгуйг "байлдааны талбар" гэж илээр ярьж, сансар огторгуйн цэргийн хүчин чадлаа эрчимтэй хөгжүүлж, том гүрнүүдийн сөргөлдөөнийг өдөөж буй нь сансар огторгуйг цэрэгжүүлж, байлдаанд хамруулах хамгийн том түлхэц болж, сансрын аюулгүй байдалд заналхийлж буй явдал юм. АНУ урт хугацааны туршид сансрын технологийг урвуулан ашиглаж, бусад орны сансрын хөлгүүдийг санаатайгаар мөрдөж, аюултай байдлаар ойртож буй нь сансрын биетүүдийн мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ нь маш ноцтой хариуцлагагүй үйлдэл юм.