Синьхуа агентлагийн мэдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 25-ны өдөр Оросын цэргийн тээврийн Ил-76 нисэх онгоц сүйрсэнтэй холбогдуулан яаралтай хуралдав. НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин хурлын үеэр, Украины хямралд оролцогч талууд харилцаа холбоо, яриа хэлэлцээгээ идэвхжүүлж, хэлэлцээгээ аажмаар сэргээхийг уриалж байна гэв.
Дай Бин хэлэхдээ, Украин руу шилжүүлэхээр олзлогдсон цэргүүд тээвэрлэж явсан Оросын цэргийн онгоцыг буудаж унагасан, онгоцонд байсан бүх хүн амь үрэгдсэн тухай мэдээлж байна. Дайн дүрэм журамтай, сөргөлдөөн хэмжээтэй байдаг. Эмгэнэлт явдалд Хятад улс анхаарал хандуулж байна. Холбогдох талууд олон улсын хууль тогтоомж, олон улсын конвенцийг чанд сахиж, дайнд олзлогдогсдын амь нас, үндсэн эрхийг хамгаалж, эмгэнэлт явдал ахин гаргахаас сэргийлэхийг шаардаж байна. Украины асуудлаар Хятад улс энх тайван, яриа хэлэлцээний талд зогсож ирсэн. Хэлэлцээ хийж, гал зогсоон, дайныг дуусгавар болгохыг дэмжиж байна гэв.